Эрхэт Тэгри Хүү Консалтинг

Эрхэт тэгри хүү консалтинг ХХК нь 2023 оны 05-р сард үүсгэн байгуулагдсан татвар, санхүүгийн зөвлөх үйлчилгээний байгууллага юм. Бид үйлчлүүлэгчдийнхээ бизнесийн онцлог, тухайн үеийн нөхцөл байдалд нийцсэн, бодитой бөгөөд хэрэгжихүйц шийдэл, зөвлөгөөг санал болгохыг зорин ажилладаг.
Манай баг нь салбартаа олон жилийн туршлага, мэргэжлийн ур чадвартай зөвлөхүүдээс бүрдсэн бөгөөд татвар, санхүүгийн эрсдэлийг бууруулах, үйл ажиллагааг илүү үр ашигтай болгоход чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлдэг.
Бид харилцагч бүртэй урт хугацааны, итгэлцэлд суурилсан хамтын ажиллагааг эрхэмлэн, бизнесийн тогтвортой өсөлт хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг зорьдог.
Харилцагчдын тогтвортой өсөлт хөгжилд бодит дэмжлэг үзүүлэх тэргүүлэгч, найдвартай түнш байх
Татвар, санхүүгийн оновчтой шийдлээр харилцагчдын үнэ цэнийг нэмэгдүүлэх
Багийн ажиллагаа
Бүх ажилдаа өндөр чанарыг эрхэмлэнэ
Шударга байдал
Үйлчлүүлэгчтэй ил тод харилцана
Хариуцлага
Шинэ технологи нэвтрүүлнэ
Мэргэжлийн ёс зүй
Баг хамт олны хүч дээр тулгуурлана