МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

Хамгийн сүүлийн үеийн мэдээ зөвлөгөө

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс болон Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Баянзүрх салбараас хамтран сургалт зохион байгууллаа.
Сургалт2026-05-13
+1

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс болон Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгийн Баянзүрх салбараас хамтран сургалт зохион байгууллаа.

📚 Сургалтын хүрээнд: • Татвар төлөгчийг татварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх анхаарах асуудлуудын талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө. 👨‍🏫 Сургалтыг • ТМЗ Нийгэмлэгийн Баянзүрх салбарын захирал, МНБ, ТМЗ Д.Амарбат, • ТМЗ Нийгэмлэгийн Баянзүрх салбарын Татварын мэргэшсэн зөвлөх, СЭЗИС-ийн ахлах багш Б.Бат-Амгалан 👥 Сургалтанд нийт 35 татвар төлөгч хамрагдлаа Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс

Дэлгэрэнгүй үзэх →
МУИС-ийн Бизнесийн сургуулийн 3-р түвшний оюутнуудад “Татварын түүх” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.
Сургалт2026-05-13
+1

МУИС-ийн Бизнесийн сургуулийн 3-р түвшний оюутнуудад “Татварын түүх” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа.

Сургалтын үеэр түүхч, доктор Г. Билгүүн “Татварын түүх” сэдвээр илтгэл тавьж, татварын тогтолцооны үүсэл хөгжил, ач холбогдлын талаар онол, практик хосолсон мэдлэг, мэдээллийг оюутнуудад хүргэлээ. Мөн ТМЗН-ийн Баянзүрх салбарын дарга Д. Амарбат татварын боловсрол олгох чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл өгсөн юм. Хамтран зохион байгуулсан МУИС-ийн Бизнесийн сургуулийн Санхүүгийн тэнхимийн ахлах багш Э.Жавхланд талархал илэрхийлье. 🤝 ✨ Сургалтад идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа баярлалаа. Та бүхэндээ сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсье!

Дэлгэрэнгүй үзэх →
Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс болон ТМЗН-ийн Баянзүрх салбарын гишүүдийн хамтарсан чөлөөт уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.
Нийгмийн хариуцлага2026-05-13

Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс болон ТМЗН-ийн Баянзүрх салбарын гишүүдийн хамтарсан чөлөөт уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр түүхч, доктор Г. Билгүүн “Татварын түүх” сэдвээр илтгэл тавьж, татварын тогтолцооны үүсэл хөгжил, ач холбогдлын талаар онол, практик хосолсон мэдлэг, мэдээллийг оролцогчдод хүргэлээ. Түүнчлэн ТМЗН-ийн Баянзүрх салбарын дарга Д. Амарбат татварын боловсрол олгох сургалтын хүрээнд сургагч-багш бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл өглөө. ✨ Идэвхтэй оролцсон нийт албан хаагчид, ТМЗН-ийн Баянзүрх салбарын гишүүддээ баярлалаа. Цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье!

Дэлгэрэнгүй үзэх →
Та мэдэх үү? ААНОАТ-ын тухай хууль-ийн 22.9 заалт
Байгууллагын мэдээ2026-05-13
+2

Та мэдэх үү? ААНОАТ-ын тухай хууль-ийн 22.9 заалт

ААНОАТ-ын тухай хууль-ийн 22.9 заалтаар нийгэмд эерэг нөлөөтэй зардлаа татвараас хөнгөлүүлэх боломжтой. 🌱 Байгаль орчин 🏥 Эрүүл мэнд 🎓 Боловсрол 🎭 Соёл, спорт 👉 Шаардлага, бүрдүүлэх баримтаа шалгаад боломжоо ашиглаарай! 💬 Ашиглаж байсан бол сэтгэгдэл үлдээгээрэй! #ААНОАТ #Татвар #Хөнгөлөлт #бизнес /Энэ заалтыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2035 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.

Дэлгэрэнгүй үзэх →
Дунд ангийн сурагчдад зориулсан татварын хичээл бэлэн боллоо
Байгууллагын мэдээ2026-05-13

Дунд ангийн сурагчдад зориулсан татварын хичээл бэлэн боллоо

“Бидний амьдрал ба татвар” сэдэвт энэхүү хичээл нь хүүхдүүдэд татварын суурь ойлголтыг энгийн, ойлгомжтой хэлбэрээр хүргэх зорилготой. 🎯 Хүүхдүүд: Татвар гэж юу вэ? Яагаад татвар төлдөг вэ? Татвар бидний амьдралд хэрхэн нөлөөлдөг вэ? гэсэн асуултын хариуг сонирхолтой байдлаар ойлгох болно. 📍 Хичээлийг удахгүй MEDLE.MN платформоор хүргэнэ. 🤝 Хамтран боловсруулсан: МНБ, ТМЗ Ц. Ариунсайхан, Ж. Бадамгарав, ТЕГ-ын ТУБ Ц. Ундармаа, Л. Алтан-Эрдэнэ, ЭКОНТЭ ХХК-ний хамт олон

Дэлгэрэнгүй үзэх →
FacebookНийтлэг асуултҮнийн санал