← Мэдээ мэдээлэл рүү буцах
Нийгмийн хариуцлага2026-05-13
Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс болон ТМЗН-ийн Баянзүрх салбарын гишүүдийн хамтарсан чөлөөт уулзалт амжилттай зохион байгуулагдлаа.

Уулзалтын үеэр түүхч, доктор Г. Билгүүн “Татварын түүх” сэдвээр илтгэл тавьж, татварын тогтолцооны үүсэл хөгжил, ач холбогдлын талаар онол, практик хосолсон мэдлэг, мэдээллийг оролцогчдод хүргэлээ.
Түүнчлэн ТМЗН-ийн Баянзүрх салбарын дарга Д. Амарбат татварын боловсрол олгох сургалтын хүрээнд сургагч-багш бэлтгэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулга мэдээлэл өглөө.
✨ Идэвхтэй оролцсон нийт албан хаагчид, ТМЗН-ийн Баянзүрх салбарын гишүүддээ баярлалаа.
Цаашдын хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсье!
